Ихэнх хүүхэд аав ээжийгээ дагаж маш орой унтах хандлагатай байдаг. Аав ээж хүүхдэд нойр юу юунаас илүү чухал гэдгийг тэр бүр ойлгодоггүй.
Уул нь фэйсбүүкнээс хүүхдийн нойр ямар чухал байдаг талаар мэдээ мэдээлэл маш түгээмэл байдаг. Гэвч аав ээжийн өөрийн нойрны дадал буруу байдаг нь ч нөлөөлдөг. Аав ээж хүүхэдгүй байхдаа хэр их орой унтдаг байсан хүүхэд төрөөд, төрөлхийн орой унтдаг байж болно.
Орой унтдаггүй хүүхэд өдөр маш олон цагаар унтдаг. Хүүхэд өдөрт унтаж л байвал сайн гээд байвал хүүхдийн унтах хэрэгцээг тааруулж чаддаггүй.
Хүүхэд унтаж байхад хүүхдийн тархи тухайн өдөртөө хүлээж авсан мэдээллийг нойрондоо боловсруулдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл нь мэдрэлийн эсүүдийг хооронд нь холбож өгдөг. Харин хүүхэд хэтэрхий бага унтах эсвэл дутуу унтахад сурсан зүйл нь тархинд суудаггүй.
Бага насны хүүхэд ойролцоогоор 11 цаг унтах нь түүний бие бялдар болон оюун ухаан хэвийн хөгжих ба тэр хэрээр амьдралд амжилт үзүүлж чаддаг. Орой буюу дутуу унтдаг 6 дугаар ангийн хүүхэд зөвхөн 4 дүгээр ангийн хүүхдийн л амжилт үзүүлдэг гэсэн судалгаа байдаг.
Мэдээж их ажилтай аав ээжүүдийг ойлгож л байна. Яаж ийгээд та хүүхдээ эрт унтуулж сургаарай. Дадал хэвшил нь унтах цаг болонгуут хүүхэд унтахаар хэвтдэг. Бие организм цаанаасаа л шаардаж эхэлдэг.
Эрт унтдаггүй хүүхдийн тархи амардаггүй. Хэдий орой унтана төдий чинээ өглөө сэрэхгүй их унтдаг. Ингээд суралцах амжилтанд сөргөөр нөлөөлж эхэлдэг.
Том багагүй тод дэлгэц их үзэж байна. Хүний бие Мелатонин гэж бодис ялгаруулдаг. Тэгтэл утаснаас ялгарч байгаа хөх туяа нь энэ бодисын ялгаруулалтыг 50% бууруулдаг. Ингээд 3 цагаар нойр хойшилдог.
Стресс хүүхдийн нойрыг булаадаг. Нялх хүүхэд ч мөн стресстдэг. Аав ээж хүүхдэд хайр халамжаа үзүүлж чадахгүй байгаа тохиолдол хүүхэд стресстдэг. Ингээд хайрын хэрэгцээ хангагдахгүй байгаа хүүхэд шөнө тайван унтаж чаддаггүй. Мөн шөнө болж байгаа зүйлийг сонсох сөрөг талтай.
Орой унтдаг буюу дутуу унтдаг хүүхэд хүний харилцааны сөрөг талыг даадаггүй. Бас уур уцаартай явдаг. Мөн анхаарал төвлөрөхгүй, ямар нэг муу зүйл болоход хүүхэд самбаачилж чаддаггүй.
Унтах өрөөнд зурагт байлгахаас татгалзах. Өрөөний хөшиг бараан өнгөтэй байх.
Унтахаас өмнө өрөөний бүх гэрлийг бүдгэрүүлэх.
Гэр бүлээрээ гар утасыг үзэх хугацааг тодорхойлж, дүрэм тогоох. Унтахаас өмнө 8 цагаас хойш бүгд гар утас оролдохгүй. Мөн хүүхдэд нойрны дадал суутал нь бүгд унтах юм.
Өглөө босож ирээд утаснаас хол байна. Өглөөний цайгаа уусны дараа фэйбүүк, мэйлаа шалгана гэх мэт. Хоол идэхдээ зурагт унтрааж, гар утасаа хол тавих. Хүүхэд үлгэр дуурайлалаар хүмүүждэг.
5-6 цагаас хойш кофе, ногоон цай битгий уу. Үүний оронд тараг, сүү, аарц уух.
Амьдралын хэв маяг нойронд бас нөлөөлдөг. Өдрийн авсан сөрөг мэдээллийг өөрөөсөө зайлуулах, утас зурагтнаас аль болох хол байх. Хүүхэдтэйгээ халуун дулаан харилцах, түүнийг тэврэх гэх мэт.
Нойр хүчирхэг зүйл
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ